Түгээмэл асуултууд

Бүтээгдэхүүн

Далайн хөвд гэж юу вэ?

Далайн хөвд буюу мосс нь далайн замгийн хамгийн их шим тэжээлтэй төрөл юм. Биед зайлшгүй шаардлагатай 92 эрдэс бодис агуулдаг бөгөөд эртнээс эмийн ургамал хэмээн хэрэглэгдсээр ирсэн.

mendmoss нь Mend-ийн бүх далайн хөвдтэй бүтээгдэхүүний үндэс суурь юм.

Mendhusk гэж юу вэ?

Mendhusk нь Энэтхэгт ургасан Plantago ovata ургамлын үрийн хальснаас гарган авсан байгалийн эслэг (psyllium husk) юм. Өөрийн жингээс ~40 дахин их ус шингээж зөөлөн гель үүсгэнэ.

Нэг халбаганд 8 гр эслэг агуулна. Хоол боловсруулалт, гэдэсний хөдөлгөөнийг дэмжиж, удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлдэг. Амт, үнэргүй.

Юу ордог вэ?

Бүх далайн хөвдтэй бүтээгдэхүүний үндэс нь mendmoss (100% далайн хөвд, цэвэр ус) юм. Хадгалалт уртасгах бодис, хиймэл өнгө, амт оруулагч агуулаагүй.

ꕤmendmoss: далайн хөвд, цэвэр ус
ꕤmendmoringa: mendmoss + моринга нунтаг
ꕤmendashwa: mendmoss + ашваганда нунтаг, зөгийн бал
ꕤmendearth: mendmoss + хүнсний зэрэглэлийн чулуужсан замаг
ꕤmendberry: mendmoss + нэрс, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө
ꕤmendpeach: mendmoss + тоор жимс
ꕤmendrose: mendmoss + сарнайн ханд, гүзээлзгэнэ
ꕤmendhusk: 100% Psyllium Husk (Plantago ovata)

Хэмжээ (далайн хөвдтэй бүтээгдэхүүн)

˚⊹~300 мл
˚⊹~470 мл
˚⊹Discovery Set: 50 мл × 3 төрөл

Хэмжээ (mendhusk)

˚⊹~300 мл сав
˚⊹~470 мл сав
Ямар үйлчилгээтэй вэ?

mendmoss нь кальци, магни, цайр, төмөр, иод зэрэг 92 төрлийн эрдэс бодис агуулна.

✓Арьсанд: Коллаген үүсэхэд шаардлагатай амин хүчил, эрдсээр баялаг тул арьсны уян хатан байдлыг дэмжинэ.
✓Ходоод гэдэс: Гэдэсний ашигтай бактерийн тэжээл болж, хоол боловсруулалтыг дэмжинэ.
✓Дархлаа: Дархлаа, өдөр тутмын эрч хүчийг дэмжинэ.
✓Бамбай булчирхай: Байгалийн иодоор баялаг тул бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.
✓Эрч хүч: Ургамлын гаралтай таурин, кали агуулдаг тул булчингийн сэргэлт, эрч хүчийг дэмжинэ.
Аль бүтээгдэхүүнийг сонгох вэ?
࿔Цэвэр, өдөр тутмын эрдэс бодис: mendmoss
࿔Анх удаа хэрэглэж байгаа, амтанд мэдрэг, хүүхдэд: mendberry, mendpeach, mendrose
࿔Хоргүйжүүлэлт, төрсний дараах ээжүүдэд: mendmoringa
࿔Стресс, ажлын ачаалал ихтэй бол: mendashwa
࿔Үс, хумс, яс, үе мөч: mendearth
࿔Эслэг, хоол боловсруулалт, жин барих: mendhusk

Шийдэж чадахгүй байвал Discovery Set-ээр эхлээрэй.

Discovery Set гэж юу вэ?

Далайн хөвдийг анх удаа туршиж үзэх хамгийн амар арга. 50 мл-ийн 3 төрлийг туршиж, өөрт хамгийн таарахыг нь олоорой. Дахин ашиглах боломжтой Mend уутанд савлагдсан.

ꕤDiscovery Set 01: mendmoss, mendmoringa, mendpeach
ꕤDiscovery Set 02: mendmoss, mendearth, mendberry
Амт нь ямар вэ?
˚⊹mendmoss, mendearth: бага зэрэг далайн амттай.
˚⊹mendmoringa, mendashwa: ургамлын хүчтэй гашуун амттай тул ус, тараг, смүүтитэй хольж хэрэглэхийг зөвлөнө.
˚⊹mendberry, mendpeach, mendrose: жимсний зөөлөн амт нь далайн хөвдийн амт, үнэрийг бараг мэдрэгдэхгүй болгодог.
˚⊹mendhusk: амт, үнэргүй.

Хэрэглээ

Яаж хэрэглэх вэ?

Далайн хөвдтэй бүтээгдэхүүн

˚⊹Өдөрт 1–3 хоолны халбагаар хэрэглэнэ.
˚⊹Дангаар нь эсвэл ус, тараг, смүүтитэй хольж хэрэглэж болно.
˚⊹Өглөө өлөн элгэн дээрээ хэрэглэхэд тохиромжтой.
˚⊹5 наснаас дээш бүх насныхан хэрэглэж болно.

mendhusk

˚⊹200–250 мл усанд 1 хоолны халбага хийж сайтар хутгана.
˚⊹2–3 минут дэвтээгээд уусны дараа нэг аяга бүлээн ус дахин ууна.
˚⊹Өдөрт 1–2 удаа хэрэглэнэ. Жин барих зорилготой бол хоолноос 30 минутын өмнө хэрэглэнэ.
˚⊹12 наснаас дээш хүмүүс хэрэглэж болно.
Халуун цай, кофенд хийж болох уу?

Тийм, болно. Цай, кофе, шөл зэрэг халуун ундаа, хоолонд хольж хэрэглэж болно.

Арьс арчилгаанд хэрэглэж болох уу?

Зөвхөн mendmoss болон mendearth-ийг нүүрний маск болгон хэрэглэж болно:

ᯓНүүрээ цэвэрлэсний дараа, нүүрэндээ жигд түрхэнэ.
ᯓ8–10 минут байлгаад бүлээн усаар угаана.
ᯓДолоо хоногт 2–3 удаа хэрэглэнэ.

mendmoringa, mendashwa, mendberry, mendpeach, mendrose, mendhusk-ийг нүүрний маск болгон хэрэглэж болохгүй.

Хэр удаан хэрэглэж байж үр дүн мэдрэгдэх вэ?

Хүн бүрийн биеийн онцлогоос хамаарч өөр өөр байдаг. Урт хугацааны үр дүнг мэдрэхийн тулд дор хаяж 1–2 сар тогтмол хэрэглэхийг зөвлөнө.

Далайн хөвдийг өдөр бүр уудаг амин дэм шиг өдөр тутмын амьдралын хэв маягийнхаа нэг хэсэг болгоорой.

Хориглох заалт байгаа юу?

Бүх далайн хөвдтэй бүтээгдэхүүн

!Жирэмсэн болон архаг хууч өвчтэй, бамбай булчирхайн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөлдөнө үү.
!Иодоор баялаг тул бамбайн илүүдэлтэй хүн хэрэглэж болохгүй.
!Далайн гаралтай бүтээгдэхүүнд харшилтай хүмүүст тохиромжгүй.

mendmoringa

!Жирэмсэн үедээ хэрэглэхгүй. Хөхүүл үед эмчтэйгээ зөвлөлдөнө үү.
!Цусны даралт, цусан дахь сахар бууруулах эм хэрэглэдэг бол эмчтэйгээ зөвлөлдөнө үү.

mendashwa

!Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхийг зөвлөхгүй.
!Бамбай булчирхайн эм, тайвшруулах болон нойрны эм хэрэглэдэг бол, мөн аутоиммун өвчтэй бол эмчтэйгээ заавал зөвлөлдөнө үү.

mendberry, mendpeach, mendrose

!Тухайн жимсэнд харшилтай хүмүүст тохиромжгүй.

mendhusk

!Өдрийн турш хангалттай ус уух хэрэгтэй. Ус бага уувал гэдэсний таагүй мэдрэмж, бөглөрөл үүсэх эрсдэлтэй.
!Эм тогтмол хэрэглэдэг бол эмнээс 1–2 цагийн зайтай хэрэглэнэ үү.
!Ургамлын гаралтай бүтээгдэхүүнд харшилтай хүмүүст тохиромжгүй.

Хадгалалт ба чанар

Хадгалах арга

Далайн хөвдтэй бүтээгдэхүүн

ූХадгалалт уртасгах бодис агуулаагүй тул хөргүүрт заавал хадгалж, үйлдвэрлэсний дараа 14 хоногийн дотор хэрэглэнэ.
ූЦэвэр, хуурай халбагаар авч хэрэглэнэ.
ූЖимстэй бүтээгдэхүүн хугацаандаа хэрэглээгүй тохиолдолд исгэлэн амттай болж болзошгүй.
ූМуудсан үед шилэнд ногоон цэгэн хөгц үүснэ. Тийм бол хэрэглэж болохгүй.

mendhusk

ූХуурай, сэрүүн, чийгнээс хол газар 1 жил хадгална.
ූХүүхдийн гар хүрэхгүй газар хадгална.
Хөлдөөж хадгалж болох уу?

Тийм, хөлдөөгчид 1–2 сар хадгалж болно. Гэхдээ шинэ, хөргүүрт хадгалсан үедээ хэрэглэх нь хамгийн сайн.

Яаж хийдэг вэ?

mendmoss-ийн алтан далайн хөвдийг Карибын тэнгис дэх St Vincent арлын эргээс гараар түүж авдаг. Америкийн Калифорни мужид Samadhi Moss компани хатааж бэлтгэсний дараа Монголдоо цэвэр устай хольж гель хэлбэрт оруулдаг.

Бусад бүтээгдэхүүн бүр ижил хэмжээний mendmoss дээр нэмэлт орц хольж бэлтгэгддэг.

Захиалга ба хүргэлт

Хүргэлт хэзээ ирэх вэ?

Төлбөр шилжүүлсэн өдрийн орой 21:00 цагт захиалга баталгаажиж, 24–72 цагийн дотор шинээр блэнд хийгдэж хүргэлтэд гарна.

Заагдсан бүс дотор₮7,000
Бүсээс гадуур (суурь үнэ)₮15,000-аас

Хөргүүрт хадгалах шаардлагатай тул Монгол шуудангаар явуулах боломжгүй, орон нутаг руу унаанд өгч явуулна.

Дэлгэрэнгүйг Хүргэлт хуудаснаас харна уу.

Буцаалт, солилт хийж болох уу?

Уртасгагч бодисгүй хүнсний бүтээгдэхүүн тул амт таалагдаагүй, бодол өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаар буцаалт хийх боломжгүй.

Сав гэмтсэн, асгарсан, буруу бүтээгдэхүүн ирсэн зэрэг манай талын алдаа гарсан тохиолдолд хүлээн авснаас хойш 24 цагийн дотор зураг, бичлэгийн хамт Instagram эсвэл Facebook-ээр холбогдвол үнэгүй сольж өгнө.

Дэлгэрэнгүйг Буцаалтын журам хуудаснаас харна уу.

Хаанаас худалдан авах вэ?

mend.mn вэбсайт болон сошиал хуудсаар дамжуулан захиалах боломжтой.

Мөн MIRUSKINCARE-ийн бүх салбар (7 салбар), THE MATCHA HOUSE (Tara Center)-ээс худалдан авах боломжтой.

Хаяг, цагийн хуваарийг Гэрээт борлуулагч хуудаснаас харна уу.

Өөр асуух зүйл байвал бидэнтэй холбогдоорой.

Холбоо барих Бүтээгдэхүүн үзэх