Редакцын бодлого

HAPPYMESSY.LIFE цахим хуудас нь сэтгэлзүй, бие махбод, эрүүл мэндийн талаарх шинжлэх ухаанч, баримтад суурилсан мэдээ мэдээллийн цогц платформ юм. Эрүүл, бүтээмжит амьдралыг цогцлооход тус дөхөм болох мэдээллүүдээ бид дуу, дүрс, нийтлэл зэрэг олон сонирхолтой хэлбэрээр та бүхэнд хүргэнэ. НЭГ САЯ ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ бий болгох нь бидний зорилго бөгөөд тус хуудас түүнд хүрэх нэг зам гэдэгт итгэн ажиллаж байна.

ЕРӨНХИЙ БОДЛОГО

Happymessy.life нь эрүүл амьдралын мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг уншигчдад дөхөм хэлбэрээр бэлтгэн, олон нийтийн эрүүл мэндийн ерөнхий мэдлэгийг өргөжүүлэн уншигчдаа эрүүл амьдралын хэв маягт хөтлөх болно. Эрүүл мэндийн шинэ соргог мэдээллийг шүүлтүүртэйгээр эмхэтгэн сонирхол татахуйц контент болгон хүргэнэ. Мэдээллийг үнэн бодит, эх сурвалжаас түүвэрлэхийг зорино.

РЕДАКЦЫН ЁС ЗҮЙ БА ЗАРЧМУУД

Бид Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороодын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримталж ажиллахыг эрмэлзэнэ.

Зарчмууд: Уншигчдад өдөр тутамдаа эрүүл шийдвэр гаргахад нь эерэг нөлөө үзүүлэх контент, мэдээллийг хүргэнэ. Ямарваа нэгэн байгууллагаас хараат бус, хуулийн дагуу ажиллана. Судалгаа шинжилгэн дээр суурилсан үнэн зөв, бодит мэдээллийг хүргэнэ.

ОЛОН ТАЛТ ЭХ СУРВАЛЖ

Happymessy.life веб хуудсанд тэнцвэртэй, олон талын байр суурийг хүргэх үүднээс тал бүрийн эх сурвалжийг ашиглах ба ингэхдээ Монгол улсын Зохиогчийн эрхийн хуулийг сахиж ажиллана. Редакц нийтлэлийн бодлогын хүрээнд өөрсдөө контент боловсруулж, бэлтгэхээс гадна тал бүрийн эх сурвалж болох мэргэжлийн эмч, зөвлөх нартай хамтран олон нийтэд зөвлөгөө, зөвлөмжийг түгээнэ. Редакцадаа мэдээлэл боловсруулахдаа тухайн асуудлаар заавал хоёр ба түүнээс дээш эх сурвалжаар баталгаажуулсны дараагаар мэдээллээ нийтэд түгээнэ.    

ХАМТАРСАН КОНТЕНТ 

Бид хувь хүн, байгууллагуудтай хамтран контент бэлдэхдээ өөрсдийн үнэт зүйлс, зарчмуудыг гажуудуулахгүйгээр хамтрагч байгууллагуудаас хараат бусаар шийдвэр гарган ажиллана. 

ЭРХ АШГИЙН ЗӨРЧИЛ, МАРГААНТАЙ СЭДВҮҮД 

Бид аливаа сэдэв, асуудлыг хөндөхдөө өөрсдийн болон бусад оролцогч талуудын эрх ашиг, харилцаа хамаарлыг үргэлж харгалзан үздэг. Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй.

РЕДАКЦЫН ЗАСВАР ХИЙХ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, УСТГАХ ЭРХ 

Редакц нь Happymessy.life сайтууд дээр нийтлэгдсэн нийтлэл, контентыг тогтмол сайжруулж, засвар хийн, өөрчлөлт оруулах эрхтэй. Шаардлагатай тохиолдолд редакц нь тухайн контентыг устгах бүрэн эрхтэй байна. Хамтарсан контентуудад хийгдэх өөрчлөлт, засвар нь гэрээ болон/эсвэл удирдамжаар зохицуулагдана.