Дадал зуршил гэдэг бол бидний өдрийн турш бодогдоогүй сонголт харагдаагүй шийдвэр юм

2 минут

Бидний амьдралын амжилт, чиг хандлагыг бидний дадал зуршил тогтоодог гэдгийг бид нар мэддэг, олон олон удаа ярьж байсан. Өдрийн турш хийдэг үйлдэл, бодол шийдвэр бүх зүйлийн ихэнхийг нь бид нар идэвхтэй бодохгүйгээр дадал зуршлаараа хөтлөгдөн хийдэг. Тэгвэл үүнийг мэдсэн бол бидний бас нэг мэдэх ёстой зүйл нь ямар ч дадал зуршил хэчнээн удаан бидний амьдралд хэвшсэн ч гэсэн хамаагүй бид өөрчлөгдөж болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим дадал зуршил өөрчлөхөд амархан байдаг ч зарим нэг нь илүү төвөгтэй олон зүйлээс хамаарсан гүнзгий өдөөгчтэй байдаг. Гэхдээ хэдийгээр хэр их хүнд байхаас үл хамаараад амьдралын бүх л дадал зуршлыг хэрвээ бид нар анхааралтай хандаж, зорилготойгоор мөн тууштайгаар хичээх юм бол өөрчилж болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг ойлгосноороо бид муу сурагч амжилттай бизнесмен болж болдог, согтууруулах ундаанд хамааралтай болсон хүн эрүүл болж болдог, илүүдэл жинтэй болсон хүн спортын тамирчин болж болдог гэх мэт бодит өөрчлөлтүүдийг хүн болгон амьдралдаа оруулах боломжтойг бүгдээрээ итгэж үүнийхээ төлөө санаачлагтайгаар өөрийнхөө амьдралын удирдлагыг өөрсдөө авч явах хэрэгтэй. Давтлага, давталт алхам алхмаар бид нар түүнийг мэдэрч чаддаг болоод өөрсдөө удирддаг болох боломжтой.

Дадал зуршил гэдэг бол бидний өдрийн турш бодогдоогүй сонголт харагдаагүй шийдвэр юм.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Нийтлэл хэр санагдав?
+1
4
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
Өмнөх

Чичиргээгээр дамжуулан STRESS-ээс гарах 3 арга

Дараах

Нууц нь ердөө амьдралын “жоолоогоо“ өөрөө чанга атга