Хүүхдээ хүмүүжүүлэхэд анхаарах 5 хандлага

6 минут

Хүүхдийг ивээх сангаас явуулсан судалгааны үр дүнд нийт эцэг эхчүүдийн 40% нь хүүхдээ тодорхой хэмжээнд зодож шиийтгэх нь хүүхэд хүмүүжлийн зөв арга гэж боддог гэсэн судалгааны дүгнэлт гарсан байна. Таны бодлоор Хүүхдээ зодож шийтгэх нь хүмүүжлийн зөв арга мөн үү? 

Хүүхэд хүмүүжүүлэхэд эцэг эхчүүдийн буруу ойлгодог 5 хандлага

  1. Миний хүүхэд би хүүхдээ яаж хүмүүжүүлэхээ мэднэ

Эцэг эхчүүд бид хүүхдээ өөрийн өмч мэтээр харьцах нь буруу юм. Энэ нь ирээдүйд хүүхдэд маш хортой байдаг. Хүүхэд өөрийн төлөө шийдвэр гаргаж чадахгүй, өөрийн дуртай зүйлсээ олж чадахгүй, аз жаргалтай байлгадаг зүйлсдээ цаг гаргаж чаддаггүй өөрийн гэсэн амьдралаар амьдарч чадаагүй насанд хүрсэн хүн болох эрсдэлийг дагуулж байдаг байна. Эцэг эхийнхээ үгээр байснаар өөрийн амьдарлын загварыг бий болгож чадаагүйн улмаас олон зүйлст харамсах тохиолдол гарч болзошгүй юм. 

Мөн та хүүхдээсээ хамааралтай эцэг эх болох хор уршигтай байдаг. Таны үгэнд ордог, таны шийдвэрийг дагадаг байсан хүүхэд маань том болоод өөрийн хүсэл сонирхлоор өөрөө бие даан шийдвэр гаргах нь таныг үл тоосон, танд таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Ингэснээр хүүхдэдээ итгэхгүй байх, хоорондын зөрчил маргааныг үүсгэж болно.

2. Үгэнд ордоггүй болохоор өөр арга байдаггүй 

Та хүүхдээ өөрийнхөө үгэнд оруулах гэж хүүхдийнхээ бодол, үйлдлийг өөрийн дураар байлгах гэж оролдох нь хүч хэрэглэж байгаан нэг хэлбэр юм. Таны хүслээр байгаагүй, таны үгээр хийгээгүйн төлөө хүүхдийг зодож, загнаж шийтгэх нь хүүхдэд шударга бус эрх чөлөөгүй байдлыг мэдрүүлдэг. Энэ нь цаашлаад таны амьдралын нэг хэсэг болж, хүүхдээ шийтгэх нь таныг тайвшруулах, та хүүхдээ загнах, цохих үйлдлээ олон нийтийн газар гаргах ноцтой байдал руу шилждэг байна. 

3. Би багадаа зодуулж байсан болохоор миний хүүхэд ч бас зодуулж болно

Насанд хүрсэн хүмүүс ялангуяа эцэг эхчүүд бид хүүхэдтэйгээ өөрсдийгөө харьцуулж бодох нь шударга бус явдал юм. Би багадаа зодуулж өссөн тиймээс миний хүүхэд ч зодуулах нь зүгээр гэж бодох нь буруу. Үүний улмаас хүүхэд дотоод сэтгэлээ илэрхийлж чадахгүй, бодсон зүйлээ хэлж чадахгүй айдаг, бухамддаг, дотроо юу бодоод байгаагаа ойлгодоггүй, түүнийгээ үгээр илэрхийлж чадахгүй хүн хоорондын харилцаан дээрх олон ур чадвараа алддаг эрсдлүүдийг авчирч болзошгүй байдаг. 

4. Миний хий гэсэн зүйлийг хийж чаддаггүй болохоор

Хүч хэрэглэн аливаа зүйлийг сургах нь хүн төрөлхтний дундах хамгийн буруу арга юм. Хүч хэрэглэснээр хүн юмыг сурдаггүй  сурсан тохиолдолд тухайн зүйлээ хийх дургүй байдаг. Харин хүн нэг нэгнийгээ даган дуурайх байдлаар суралцдаг байна. Тиймээс та хүүхдэдээ үлгэр дуурайлал болох үйлдлүүдийг хийж үзүүлэх хэрэгтэй. Өөрөө үлгэрлэн хийдэггүй үйлдлээ хүүхдээсээ шаардах нь байж болохгүй зүйл. Тиймээс хүүхдийн биологийн хэрэгцээ шаардлага, сэтгэл санааны байдлыг мэдэх хэрэгтэй.

5. Хэтэрхий их эрхлэх гээд байдаг болохоор

Эрхлэх гэдэг нь эцэг эхчүүд бидний хүүхдэдээ тавих шаардлага багадаж, бидний өгч буй хайр халамж ихэдсэний илрэл болж байдаг. Хэрэв таны хүүхэд эрхлэх гээд байгаа бол энэ нь таны шийтгэл багадсаных биш харин таны тавих шаардлага багадсаны илрэл болж байдаг. Та өөрийн хүүхдийн насны онцлогт нь тохирсон шаардлага тавьж түүнийг биелүүлж чадсан тохиолдолд хүүхдээ урам өгч урамшуулах нь чухал юм.

Дээрх хүүхэд хүмүүжлийн буруу 5 хандалгыг зөв болгоорой

  1. Та өөрийнхөө хүүхдийг өсгөж буй биш харин насан туршдаа өөрөө шийдвэр гаргах чадвартай хүнийг өсгөж байгаагаа санах хэрэгтэй.
  2. Үгэнд орохгүй байна гэхийн оронд үйлдлээ маш зөв хэрэгжүүлэх хэрэгтэй. Та гэртээ ямар дүрэм баримтлана түүнийг хүүхэд даган дуурайдаг.
  3. Би багадаа зодуулж байсан энэ нь муу зүйл биш гэсэн бодлоо хаян насанд хүрсэн хүний шийдвэрээр үүнд ухамсартайгаар хандан хүүхдээ буруу аргаар битгий хүмүүжүүлээрэй.
  4. Та хүүхдийнхээ давуу талуудыг олж харан тэдгээр давуу талаараа өөрийн амьдралыг авч явж чадна гэдэгт итгэх хэрэгтэй.
  5. Хүүхдийнхээ насанд тохирсон тодорхой хэмжээний шаардлагуудыг тавьж байгаарай.
Нийтлэл хэр санагдав?
+1
6
+1
0
+1
3
+1
0
+1
1
+1
0
Өмнөх

Бусдад туслах нь бидэнд ямар ач тустай вэ?

Дараах

Жинхэнэ Хайр гэж юу вэ?