Таны мэдэх ёстой алхалт, гүйлтийн 3 апп

2 минут

Алхалт бол бидний өдөр тутамдаа хийдэг хэвийн л нэг үйлдэл. Гэхдээ нэг жижиг алхмын цаана бидний бие организмд хэрэгтэй асар том үйл явц өрнөж байдаг. Энэ ч үүднээсээ алхалт нь нэгэн төрлийн эрүүл мэндийн хөрөнгө оруулалт. Та алхахын тулд заавал чийрэгжүүлэх төвд бүртгүүлж, зориулалтын гутал, хувцас ч авах шаардлагагүй. Зүгээр л босоод, өөрт буй биед эвтэйхэн хувцсаа өмсөөд гарахад л хангалттай. Энэ нийтлэлээр бид танд алхалт болон гүйлтэд зориулсан ШИЛДЭГ 3 АПП-ыг зөвлөж байна.

  1. Map my walk

Алхалт хэмжилтийн аппликейшнийг ашиглахад хялбар байх нь хамгийн чухал. Энэ ч үүднээсээ “Map my walk” хүмүүст хамгийн их танигдсан байдаг. Энгийн, хялбараас гадна явсан чиглэлээ хадгалж, дахин ашиглах боломжтой. Мөн тухайн чиглэлийг бусдад санал болгож болдгоороо давуу талтай. Бусдын алхах дуртай чиглэлээр та ч бас алхаад үзээрэй. 

  1. Nike Run Club

Гүйлт хэмжилтийн хамгийн шилдэг энэ аппликейшнд үнэгүй хэрэглэж болох олон функц бий. Тэр дундаа мэргэжлийн тамирчидтай хамт гүйх боломжтой тул бусдаас суралцаж, өөрийгөө сориход тань тус болно. Түүнчлэн өөрийн гүйлтийн хэмнэл, туулсан замыг нарийвчлалтай харж болохоос гадна, мэргэжлийн дасгалжуулагчийн бэлтгэсэн хөтөлбөрөөр цагаа хэмнэх давуу талтай. Мөн гүйлтийг тань илүү сонирхолтой болгох олон контентыг агуулснаараа онцлог.

  1. StepsApp Pedometer

Таны өдөр тутмын алхмыг тооцоолж, тоон үзүүлэлтийг ойлгоход амар байдлаар нэгтгэн харуулна. Үүнээс гадна тухайн өдрийн зорилтдоо хүрсэн эсэхийг тань хуанли дээр үзүүлэх тул сарын эцэст гүйцэтгэлээ харж, өөртөө урам өгөхөд тань тус болно. Түүнчлэн тэргэнцэртэй хүмүүст зориулж гарын түлхэлтээр алхмыг нь хэмжих боломж олгодгоороо давуу талтай юм.

Эдгээр аппликейшнээс та өөрт хэрэгтэйг сонгон ашиглаж, эрүүл амьдралын хэв маягийг өөрт хэвшүүлээрэй. Хэрэв та алхалтын ач тусын талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл … холбоосоор орж уншаарай.

Нийтлэл хэр санагдав?
+1
7
+1
0
+1
1
+1
1
+1
0
+1
1
Өмнөх

Завгүй амьдралаасаа “чөлөө” эрэх нь

Дараах

Алхалтын тухай та юу мэдэх вэ?